Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ сарын 7-нд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох юм. Энэ хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ТББ-ын удирдлагууд НЗДТГ-ын ажлын алба болон НХХААГ-ын удирдлагуудтай уулзаж Нийслэлийн хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар санал солилцлоо. Мөн уулзалтаар хотын даргатай хийх уулзалтын бэлтгэл хангах 2 талын ажлын хэсэг гарч, ажиллаж эхэллээ.