Нүүрсний гэх тодотголтой сонсголын хоёр дахь хэлэлцүүлэгт 2023.12.18-22-нд зохион байгуулагдана. Нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нийт 268 хүн, албан тушаалын нэрийг хавсралтаар баталж, мэдэгдэл хүргүүлэхээр болсныг өнөөдөр зарлав. Түүнчлэн тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийх болно гэсэн юм.

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ.

Тухайлбал,

Монголбанкаас: Монголбанкны Ерөнхийлөгч, Гаалийн ерөнхий газрын дарга нарын 2014 оны А-119, А/132 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Монголбанк, Гаалийн ерөнхий газрын хамтран ажиллах тухай журам”-ын Хавсралт 2.3-т заасан (2010-2023) дэлгэрэнгүй мэдээлэл;

Зам, тээврийн хөгжлийн яамнаас: Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа эрхэлж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн тоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулан нүүрс тээврийг 2010-2023 онд  хэрхэн зохион байгуулж байсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгож байгаа олон улсын тээвэр хийх байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг байсан болон 2010 оноос хойш үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлангууд; Дэлхий дахинд коронавирус(Ковид-19)-ын халдвар тархсантай холбогдуулан хөл хорио тогтоосон хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн ажлыг хэрхэн зохион байгуулсан талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтууд;

Татварын ерөнхий газраас: Татварын ерөнхий газрын дарга болон тус газрын Том татвар төлөгчдийн газар, Улсын төсвийн орлого хяналтын газар, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа албан тушаалтнууд (2008-2023 оны хугацаанд хамаарах)-ын овог, нэр, регистрийн дугаар, томилогдсон болон чөлөөлөгдсөн огноо, холбоо барих утас; “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн эрсдэлийг тодорхойлсон дүгнэлт, холбогдох мэдээлэл;

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас: Өмнөговь аймгийн Ханбогд суманд газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй 2018-2023 онд олгосон газар эзэмшигчийн судалгааг файлаар, мөн 2018-2023 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувь;

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас: “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-аас 2010-2017 онд нүүрс худалдан авч экспортолсон нийт хэдэн аж ахуйн нэгжид тус бүр хэдэн ширхэг улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарын хамт; Улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл 2010-2023 онд олгосон аж ахуйн нэгжүүдийн нэрс, регистрийн дугаар, холбогдох бусад мэдээлэл; Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд 2010-2023 онд жил тус бүр улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл хэдэн ширхгийг солилцож байсан, түүний зарцуулалтын тайлан болон жил бүр хэдэн төгрөгийг татан төвлөрүүлж, хэрхэн зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй судалгаа, тайлбар, нотлох баримт;

”Монголын төмөр зам” ТӨХК-иас: “Mckinsey and company” компаниар гүйцэтгүүлсэн “Шинэ төмөр зам”-ын ТЭЗҮ-ийг англи, монгол хэлээр, зөвлөх үйлчилгээний гэрээ, ажил дүгнэсэн акт, ажлын хөлс шилжүүлсэн баримт,

”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцсон аж ахуйн нэгжийн бүртгэлийн дугаар бүхий жагсаалт, байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар;

”Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас: Ерөнхий болон туслан гүйцэтгэгч хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, удирдлагын холбоо барих утас бүхий жагсаалт; Ажил гүйцэтгэх гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар хувь; Туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэсэн ажил дүгнэсэн акт, олгосон санхүүжилт;

”Эрдэнэс МГЛ” ХХК-аас: ”Эрдэнэс Таван Толгой” уурхайд 5 ширхэг автосамосвал нийлүүлэх ЭТТ-29/10/2010 дугаартай гэрээг “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний тендер шалгаруулалттай холбоотой баримт бичиг;

”Бодь интернэшнл” ХХК-иас: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, шилжүүлэн ачих терминал, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр зам зэрэг 4 бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон болон оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай тус компанийн байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбарыг авч Хянан шалгах түр хорооны сонсголд танилцуулахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ.

Даваа гарагт /2023.12.18/ ирэх гэрчүүд:

Ц.Нэргүйбаатар ЗТХЯ-ны хэлтсийн дарга

Ж.Энхбат “Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба” УТҮГ-ын хэлтсийн дарга

Д.Батбаяр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга

н.Отгонсар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ачаа тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн

Э.Цолмон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэргэжилтэн

Ш.Батсайхан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэд захирал

Б.Гэрэлт-Од “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тасгийн мэргэжилтэн

Г.Доржпалам “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хэлтсийн дарга

Ж.Дамдинпүрэв “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тасгийн ахлах мэргэжилтэн

О.Энхбат “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тасгийн дарга

Э.Чанцалдулам “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тасгийн мэргэжилтэн

Ц.Эрдэнэчулуун “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэд захирал

Т.Болдбаатар “Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба” УТҮГ-ын захирал

П.Дэлгэрнаран Сонгуулийн ерөнхий хорооны дарга

Б.Гүрсоронзон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дарга

К.Айдос “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хэлтсийн дарга

А.Гансүх ЗТХ-ийн сайд асан

Х.Ержан ЗТХ-ийн дэд сайд асан

Ж.Бат-Эрдэнэ ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан

Б.Цогтгэрэл ЗТХ-ийн дэд сайд асан

Б.Лхагвасүрэн Нүүрс тээврийн жолооч

Ц.Төмөрхуяг Нүүрс тээврийн жолооч

Т.Гантогтох Нүүрс тээврийн жолооч

Ч.Баянжаргал Нүүрс тээврийн жолооч

Ч.Содовдорж Нүүрс тээврийн жолооч

Ч.Ганзориг Нүүрс тээврийн жолооч

З.Уламбаяр Нүүрс тээврийн жолооч

С.Батбаяр Нүүрс тээврийн жолооч

Г.Эрхэмбаяр Нүүрс тээврийн жолооч

Д.Өлзийбадрах Нүүрс тээврийн жолооч

Х.Батсайхан Нүүрс тээврийн жолооч

Д.Нямцэрэн Нүүрс тээврийн жолооч

Ш.Баасанжав Нүүрс тээврийн жолооч

Ш.Рэгзээ Нүүрс тээврийн жолооч

А.Адьяасүрэн УИХ-ын гишүүн

Д.Оюунжаргал “Говь транс ложистик” ХХК-ийн эцсийн өмчлөгч

н.Нандинбаяр “НБ транс” ХХК

н.Урангуа “НБ транс” ХХК

Д.Занахүү “Дээдийн говь” ХХК-ийн эцсийн өмчлөгч

н.Батбилэг “Угтах баян билэг” ХХК

н.Бат-Эрдэнэ “Угтах баян билэг” ХХК

Д.Баясгалан “Тахьдаг хайрхан” ХХК-ийн захирал

Б.Өлзийсайхан “Өмнийн чүнч” ХХК-ийн эцсийн өмчлөгч

н.Отгонбаяр “Урчуул отог” ХХК

Б.Батдаваа ҮСХ-ны дарга

Ш.Адьшаа УИХ-ын гишүүн

Ц.Амгалан “И-Комодитес Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Х.Баатар ГЕГ-ын дарга асан

Б.Баттөмөр УИХ-ын гишүүн

Д.Цэвээнжав ГЕГ-ын дарга асан

Б.Цэнгэл ГЕГ-ын дарга асан

О.Ганбат ГЕГ-ын дарга асан

С.Пүрэв ГЕГ-ын дарга асан

Б.Асралт ГЕГ-ын дарга асан

Х.Алагаа Өмнөговь аймаг дахь Гаалийн хорооны дарга

С.Наранбат Өмнөговь аймаг дахь Гаалийн хорооны дарга

Ш.Төмөрбаатар Өмнөговь аймаг дахь Гаалийн газрын дарга

С.Болдбаатар Гашуунсухайт дахь Гаалийн хорооны дарга

П.Сүхбаатар Гашуунсухайт дахь Гаалийн хорооны дарга

Д.Даваасамбуу Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга

Д.Батгэрэл Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга

Ж.Дэлгэрсайхан Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга

Б.Даваасүрэн Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга

С.Батдамба Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга

Л.Ганбаяр Гашуунсухайт дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

Ц.Сэргэлэн УИХ-ын гишүүн

Ш.Лачинжав ХХЕГ-ын дарга асан

Ж.Бямбасүрэн ХХЕГ-ын дарга асан

Х.Лхагвасүрэн ХХЕГ-ын дарга асан

О.Нямсүрэн ХЦ-ийн 0131 дүгээр ангийн 0325 дугаар салбар Гашуунсухайт боомтын дарга

Д.Ариунболд Гашуунсухайт боомтын дарга

М.Уртнасан Гашуунсухайт боомтын дарга

Ц.Цэндбаяр Гашуунсухайт боомтын дарга

Мягмар гарагт /2023.12.19/ ирэх гэрчүүд:

Д.Зоригт УИХ-ын гишүүн асан

Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайд

С.Баярцогт Сангийн сайд асан

Д.Сугар Төрийн өмчийн хорооны дарга

Б.Энэбиш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан

А.Чинзориг Үнэлгээний хорооны дарга

Д.Уужимсанаа Үнэлгээний хорооны гишүүн

Ц.Анх-Од Үнэлгээний хорооны гишүүн

Б.Эрдэнэбаяр Үнэлгээний хорооны гишүүн

Б.Баярцэцэг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга

Ху Гуо Цин Төслийн менежер

Д.Батбаатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга

Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан

М.Батбаяр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

Г.Нандинжаргал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Т.Гантулга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Ү.Амарбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Х.Болор-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Х.Өлзийнаран “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч

С.Мөнхчулуун ШӨХТГ-ын дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Д.Баярбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Ч.Энх-Амгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Ж.Чимэдцэрэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Д.Мөнхзаяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Д.Тэмүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Д.Энхбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Г.Адьяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга

С.Ашидмөнх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалт хариуцсан дэд захирал

А.Чинзориг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээврийн газрын дарга

С.Амгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт хариуцсан захирал

Ч.Жигжид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогч захирал

О.Хатанбаатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн асан

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн асан

Д.Ариунболд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал

Б.Батсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт хариуцсан захирал

Э.Онон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хууль, эрх зүйн хэлтсийн захирал

Ч.Сайнбилэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга

Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал

М.Батцэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын албаны дарга

Б.Батбилэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал

М.Баяраа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга

С.Амгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлтсийн дарга

Д.Дамдиндорж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлтсийн дарга

Лхагва гарагт /2023.12.20/ ирэх гэрчүүд:

Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга

Ц.Даваацэрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал

М.Ганбаатар БОАЖ-ын дэд сайд

П.Амарцэцэг

С.Билэгдэмбэрэл Ерөнхий нягтлан бодогч

М.Жавхлан “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрийн Ерөнхий инженер

Т.Тулгабат “Тавантолгой түлш” ХХК-ийн худалдан авалтын мэргэжилтэн

Г.Гансүх “Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээний мэргэжилтэн

Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан

Б.Мөнхбаатар Ажлын хэсгийн гишүүн

М.Батбаяр Ажлын хэсгийн гишүүн

Т.Золжаргал Ажлын хэсгийн гишүүн

Б.Батсайхан Дотоод хяналтын газрын дарга

Ж.Амгаланбаяр Ажлын хэсгийн гишүүн

Б.Баярцэцэг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга

Л.Баярмагнай

Х.Баярсайхан

И.Аюушжав “Эс Энд Эй” ХХК

Х.Чинбат

Пүрэв гарагт /2023.12.21/ ирэх гэрчүүд:

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан

Д.Жаргалсайхан

Д.Отгонсүх “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал

Б.Цэнгэл “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал асан

Р.Батсүх “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал асан

О.Батнасан “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал асан

П.Ганхүү “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал асан

Д.Банзрагч “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал

А.Ганбат ЗХЖШ-ын дарга

Ц.Батзул Сангийн яамны газрын дарга

М.Энхболд ЗТХЯ-ны газрын даргын үүрэг гүйцэтгэгч

М.Цэрэнсамбуу ТӨБЗГ-ын албаны дарга

Р.Бямбаа “Монголын төмөр зам” ТӨК-ийн Хэлтсийн дарга

Б.Энэрэлт “Монголын төмөр зам” ТӨК-ийн Хэлтсийн дарга

Д.Баясгалан “Бодь групп”-ын ТУЗ-ийн дарга

Б.Энх-Амгалан УИХ-ын гишүүн

А.Ариунболд ТӨБЗГ-ын дарга асан

А.Амундра “Бодь интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан

Б.Болор-Эрдэнэ “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн

Э.Эрдэнэбат “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн дэд захирал

Б.Долгормаа “Бодь интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Б.Эрдэнэбаяр

В.Мягмаржав

Я.Намсрай

Д.Долгор

Б.Элбэгзаяа

Ч.Цогтбаатар

Э.Мөнхзориг

С.Майдар

н.Вандандагва

Г.Хоролмаа БОАЖЯ-ны газрын ахлах мэргэжилтэн

Р.Буд УИХ-ын гишүүн асан

н.Базарсад

н.Мөнхтуяа

Д.Баярсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга

Д.Баясгалан “Бодь интернэйшнл” ХХК-ийн эцсийн өмчлөгч

Баасан гарагт /2023.12.22/ ирэх гэрчүүд:

Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан

Х.Батсайхан Үнэлгээний хорооны дарга

Д.Уужимсанаа Үнэлгээний хорооны гишүүн

Т.Цолмон Үнэлгээний хорооны гишүүн

Т.Золжаргал Үнэлгээний хорооны гишүүн

Б.Рэнцэндорж Үнэлгээний хорооны гишүүн

Х.Энхбат Үнэлгээний хорооны гишүүн

О.Бат-Амгалан Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга

Ж.Мягмарсүрэн

Б.Жавхлан Сангийн сайд

Б.Амгалан

н.Хасбаатар “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ц.Лхамжав “Админерал” ХХК-ийн дэд захирал

Ц.Чулуунзагд МАН-ын нарийн бичгийн дарга

Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга

Э.Амарсанаа

Б.Баттулга

Б.Батбилэг

Ц.Батбаатар UB GROUP

Ц.Амгалан

Д.Сумъяабазар НЗД бөгөөд УБ хотын захирагч асан

Б.Батбилэг “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн дарга

Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд

Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд

Б.Алтанзул

Ж.Мөнхбаяр

н.Батзориг

Ц.Даваацэрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга

Ж.Ганбат Сангийн яамны ТНБД

н.Билгүүн

С.Наранцогт

Д.Сайнзориг