Хөвсгөл аймаг, Галт сум. Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Бүхээнг” гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь 12.11-ний өдрийн 10:00 цагийн орчим малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Галт сумын Засаг даргын тамгын газрын 5 ажилтантай хамтран малчин Б/27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 14:46 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 18:01 цагт гэрээс зүүн урд зүгт 1 км-т “Бүхээнг” гэдэг газраас тухайн иргэний цогцосыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.