Дундговь аймаг, Сайнцагаан сум. Наран багийн “Наран” гэдэг газар тус аймгийн Дэрэн сумаас Сайнцагаан сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан 2 хүн төөрч, автомашин нь цасанд суужээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 25 дугаар ангийн алба хаагчид 110 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.13-ны өдрийн 00:16 цагт иргэн Т/55 настай, эрэгтэй/, Б/68 настай, эрэгтэй/ нар согтуугаар “Тоёота саксид” загварын суудлын автомашинтай явж байгаад цасанд сууж, автомашин нь эвдэрч, өөрсдөө осголтын байдалтай байсныг олж, Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжийн төвд авчирч хүлээлгэн өгсөн.