Ховд аймаг, Чандмань сум. Жаргалант багийн “Арлын-Ам” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч живжээ. Зорчигчид нь эсэн мэнд гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 280 км замыг туулан 12.12-ны өдрийн 08:45 цагт очиход иргэн М-ийн “Тоёота приус-11” загварын суудлын автомашин “Дөргөн” нуурын эргээс 200 орчим метр /гүн 1.5 метр/-т цөмөрч орсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 18:30 цагт түр зогсоосон. 12.13-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн.