Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н 3 дугаар гудамжинд гэр шатжээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4 ханатай гэр, иргэн А-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт иргэн Э /44 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.