Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “16 дугаар зөрлөг” гэдэг газар  суудлын автомашины араас ачааны автомашин мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 12:38 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Тоёота приус-20” загварын автомашины араас Дорноговь-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын зүтгүүр мөргөж суудлын автомашины жолооч Э/32 настай эрэгтэй/ нь төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 13:45 цагт эсэн мэнд гаргасан.