Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 7 дугаар багийн “Долоон гаталга” гэдэг газар Ховд голд халиа үүсч малчин Ж ын малын хашаа усанд автжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 14:20 цагт очиход малчин Ж-ын 15х15 метрийн хэмжээтэй малын хашаанд халианы ус орсон байсныг шуудуу татаж гаргасан. Элс шуудайлж 60 см өндөр, 36 метрийн урттай далан босгосон.