Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан энэ сарын 4-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүнсний чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.
Энэ удаагийн шалгалтад бялуу, кексэн төрлийн болон мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд, нийтийг хамарсан хүлээн авалт хийдэг нийтийн хоолны үйлчилгээний газруудыг хамруулсан. Мөн хүнсний худалдааны газруудаар худалдаалагдаж байгаа хүүхдийн бэлэг, чанар, аюулгүй байдал, түргэн гэмтэх бүтээгдэхүүнд шалгалт хийж байгаа юм.