Нийслэл Улаанбаатар хотод нийт хүнс боловсруулах 600 гаруй үйлдвэрийн 15,000 гаруй ажилтан, газар тариалангийн салбарын 120 гаруй аж ахуйн нэгжид ажиллаж буй 2800 гаруй иргэн, тариаланч, эрчимжсэн мал аж ахуйг уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж буй 5000 гаруй өрх, 300 гаруй фермер эрхлэгчид байдаг.
Нийслэл хотыг төдийгүй Монгол Улсыг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангахад эдгээр хүмүүсийн идэвх, оролцоо чухал. Иймд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжихээ нийслэлийн удирдлагууд илэрхийллээ. Үүнээс гадна нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд орон нутагтай хамтран ажиллана гэв.