Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэнд Хүнсний аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэдэвт салбарын сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Соёлын танхимд энэ сарын 04-ний өдөр зохион байгуулж сургалтад 188 иргэн, аж ахуйн нэгж хамрагдлаа.
Сургалтаар:
-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага, анхаарах асуудал
-Галын аюулгүй байдлыг хангуулах
-Махны чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт
-Хоолны илчлэг, шимт бодисыг хэрхэн тооцоолдог вэ?
-Үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага
-Шингэрүүлсэн шатдаг хий баллонт тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.