Нүүрсний сонсгол өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн. Сонсголд гэрчээр оролцсон зарим хүн өөрийгөө буруугүй хэмээж, мэдэгдэл гаргаад буй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа өчигдөр “Маргаашаас эхлэн нүүрсний “мафи” над руу нэг сарын турш хэвлэлийн “атак” хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв (үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна” хэмээжээ.