Ховд аймаг, Дарви сум Мөрөн багийн “Бор хавтгай” гэдэг газар ачааны автомашин онхолдож 1 хүн автомашины эд ангид хавчуулагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн К-ын “Granbird” загварын ачааны автомашин онхолдож иргэн К /44 настай, эрэгтэй/ нас барсан байсан аж. Цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгчээ.
