Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1-6 градус, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-ны өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-ний өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 03-ны өдөр зарим газраар, 04-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар, 05, 06-ны өдөр говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32-37 градус, өдөртөө -21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26-31 градус, өдөртөө -12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7-12 градус, өдөртөө +3-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна. 5-ны өдөр ихэнх нутгаар, 6-ны өдөр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.