Баянгол дүүргийнхээ 25, 28-р хороо буюу Голден парк 1, 2 хотхон, Цоглог, Түвшин өргөө, Му town хотхоны оршин суугчидтайгаа амралтын өдөр уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байна. Уулзалтад ирсэн иргэддээ 2021-2023 онд хийгдсэн хөрөнгө оруулалт ажил болон төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна.
Уулзалтын үеэр оршин суугчдаас цахилгаан шат эвдэрсэн, сургууль цэцэрлэгтэй болох хотхон руу ороход орц, гарцны орчимд борооны ус ихээр тогтдог, хотхон доторх хүнсний дэлгүүрүүдийн дотно, гадна талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах талаар санал, хүсэлтүүдийг тавилаа.
Иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан
Голден парк хотхоны оршин суугчдын хүсэлтээр 2024 онд олон жил ажиллаагүй, эвдэрсэн цахилгаан шатыг засварлахад нэг удаа хөрөнгө оруулалт хийж, ажиллагаанд оруулахаар боллоо. Цаашид тус хотхоны СӨХ өөрсдөө хариуцна.
Дүүргийн 25-р хороонд сургууль барих 4000мкв талбай, 28-р хороонд цэцэрлэг барих 2000 мкв талбайн газрыг чөлөөлөөд байна. Газрын асуудал шийдэгдсэн тул 2024 онд сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхэлнэ.
2024 онд 28-р хороо, орчин үеийн жишигт нийцсэн Хорооны цогцолбор байртай болно.
Дэлгүүр үйлчилгээний байгууллагад шалгалт хийж, цэвэрлэгээ үйлчилгээнд дээр анхаарч ажиллахыг холбогдох хэлтэс анхаарч ажиллахаар боллоо.
Мөн уулзалтын үеэр оршин суугчид 2023 онд тоглоомын талбайн тохижилт, авто зогсоол нэмэгдсэн, хог тээвэр сайжирсан гэдгийг хэллээ.