Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сумБаян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар малын саравч, гэр шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон.