Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн “Хөх дэл” гэдэг газар энэ сарын 16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 2 малчныг эрэн хайх ажиллагааг  энэ сарын 18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, мөн өдрийн 10:40 цагт нөхөр М/53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн.