Африкийн холбооны комиссын (AUC) дарга удирдагчдыг тив дэх мөргөлдөөнтэй тэмцэхийг уриалж, Африкийн зарим оронд болсон төрийн эргэлтийг буруутгав.

Мусса Факи Махамат AU-ийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын эхний өдөр уриалга гаргасан.

Мөн хурлын үеэр Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад өрнөж буй дайн,  Израиль болон Хамас хоорондын мөргөлдөөн, ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.