ОХУ-ын парламентын дээд танхим тус улсын цэргийн талаар “санаатай худал мэдээлэл” тараасан хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн мөнгө, үнэт зүйл болон бусад хөрөнгийг хураах хуулийн төслийг баталлаа.
Доод танхим хурдан баталсан уг хуулийн төслийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хууль батлагдана. Доод танхимын дарга Вячеслав Володин цаашид энэ төрлийн хэргийн ялыг чангатгах болно гэжээ.