Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК -д хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдын малчдад олгох саналыг сайд Х.Болорчулуун Улсын онцгой комисст тавьж, шийдвэрлүүлснээр улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг өнөөдрөөс орон даяар тараах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлт хийгдэж эхэллээ.