Монгол Улсын Засгийн Газраас мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар малчид хөдөө аж ахуйн биржээр дамжуулан хонь, үхэр, ямаа, адууны махыг арилжаалаад байгаа бөгөөд нэг сарын хугацаанд нийт 465 тонн мах буюу 4,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий мал, мах арилжсан байна.