Дундговь аймаг, Сайнцагаан сум. 7 дугаар багийн 115 дугаар байранд гал гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:18 цагт очиход иргэн Э-ын гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 17 хүнийг /том хүн 10, хүүхэд 7/ аюулгүй газарт гаргасан.