Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг шинэчилнэ. Энэ ажлын хүрээнд хөнгөлөлттэй үнээр боржин чулуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ. Уг ажилд 35.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.