2023.02.04-ний өдөр иргэн “О”-ийн нэр бүхий харилцах банкны дугаар тоот дансыг “Сошиал Пайя” аппликэйшнтэй холбож хууль бусаар нэвтрэн, шинээр данс үүсгэн өөрчилж, бусдын данснаас 14 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэрэг гарчээ.

Энэ үйлдэлд нэр бүхий арилжааны банкны ажилтан “А”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.