Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.

📍 Үүний хүрээнд 2024 онд Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 км хатуу хучилттай авто замыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ, насжилт өндөр, эвдрэл ихтэй замуудад их засвар хийнэ.

📍 Үүнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замд их засвар, шинэчлэлт хийнэ.