Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж хэлжээ. Улс төрч гэхээр авлигачид гэж сонсогддог, ойлгогддог болжээ гэж. Үнэхээр л тийм байгаа л даа.
Нүүрсний дөчин дөрвөн их наядаас эхлээд хулгайн асуудал яригдахаар Монголын улс төрчид айраг түрүүний морь болдог нь ёс болсон. Худлаа гэхнээ нь, энэ парламент хамгийн их асуудалтай парламент байгаа.
Дэд дарга нь хоригдсон. Хэсэг гишүүн нь чөлөөлөгдсөн. Зарим нь хуулиар ял хүлээсэн, гишүүн нь эргэлзээтэй байгаа. Нэг бус гишүүн яллагдагч, шүүхээс өдөр бүр дуудуулаастай байгаа. Монголын төр ингэж жижгэрэх ёсгүй юм л даа.
Ингэж хууль зөрчсөн, асуудалд орооцолдогсдоос Монголын ард түмэн эрхээ бариулах хүмүүсийг сонгомооргүй, сонгоогүй гэж итгэж байгаа.
“Эргэлт.мн” сайт бичжээ. Гагцхүү нэр цэвэр хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүл, энэ мэт улсаа бүү дэвшүүл гээд бараг хорин хүн нэрлэж. Үнэн шүү дээ.
Монголын төр зөв, цэвэр хүмүүсээр бүрдэх учиртай. Хулгайч, худалч сонгочхоод бид сонгуулиас сонгуулийн хооронд шааригдаж байна.
Хүний эрх, авлигын индекс ухраастай, хөрөнгө оруулалт зогсоостой. Энэ бүхэн бол ердөө л улс төрчдөөс болж байгаа юм.
Эх орондоо хайртай биш гэхэд эх орноо хорлоогүй улс төрчийг УИХ-д сонгоё оо, ард түмээн!
Б.ДОРНО
Amlalt.mn