Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар

-Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам Засгийн газрын тогтоолын төсөл,

-Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам,

-Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц, Багануур- Бөөрөлжүүтийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам бариулах талаар,

-Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар,

-Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 37 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.