УИХ-ын дарга Г.Занданшатар Унгарт айлчлах үеэр Байдрагийн гол дээр усан цахилгаан станц хөнгөлөлттэй зээлээр барих асуудлыг манай талаас тавьсныг олон нийт үзлээ. Бүх л хэвлэл мэдээллээр харлаа.
Монголд мөн ч олон эрчим хүчний төсөл бий дээ. Гол нь амилдаггүй, хөдөлдөггүй. Эрдэнэбүрэн, Эг, Тэлмэн, Бөөрөлжүүт, Багануур, Тавантолгой гээд…
Нэрлээд байвал өчнөөн төчнөөн болно.
Энэ төслүүд дандаа зургийн луунууд. Зурагт л үзэгддэг луу гэсэн үг. Харин Монгол орон эрчим хүчний гүн гачаалд байгаа нь бол үнээн.
Энэ өвлийг хэсэгчлэн цахилгаанаа хязгаарлаж, Б.Чойжилсүрэн гэдэг хүн хоёр дахь жилээ зүхүүлэн барин хавартаа золгож байна.
Ирэх намар мөн яг энэ чигээрээ л байх нь тодорхой. Сонгуулийн уриа лоозон дотор бол маш олон станц баригдана. Дулааны, усан, сэргээгдэх эрчим хүчний, нар салхины гээд л.
Гэвч Монголд эрчим хүчний станц ашиглалтад ордоггүй нь сонгодог үнэн. Улс төрчид нь хажиглаад л, элдэв эх оронч нэр яриад дуусдаг, дуусгадаг. Хөрөнгө оруулалтын эсрэг салаавч үзүүлдэг. Үр дүнд нь цахилгааны гүн гачаалтай.
Цахилгааны гүн гачаалд оруулаад байхад л, эх орончдыг, цахилгаан үйлдвэрлэлийн эсрэг явагчийг дөрөв таван удаа УИХ- даа сонгоно.
Д.Галсансүх нэгэнтээ ард түмнийг минь гэсгээж хайрла, гэгээрүүлж хайрла гэж чин зүрхнээсээ өчсөн сөн.
Ард түмэн минь ирэх сонгуулиар улсдаа, эх орондоо жинхэнэ хайртай улс төрчид өө сонгоосой. Эс тэгвэл Байдрагийн станцын төсөл гэдэг нэг нэр эрчим хүчний төслийн бүтээгүй жагсаалтад нэмэгдэнэ дээ.
Б.ДОРНО
Amlalt.mn