Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 1, 2 дугаар багийн “Монгол гол”, “Их-Ойгор” гэдэг газарт уулын цас хайлж айл, өрхүүд шар усны үерт автжээ.

Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ербуланаар ахлуулсан алба хаагчид мэргэжлийн ангийн 2 хүн, орон нутгийн 2 иргэнтэй хамтран 125 км замын туулан очиход 4 айл шар усны үерт автах эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор 40 см өндөртэй, 150 метр урттай далан байгуулжээ. Энэ сарын 13-ны өдөр ажиллагаа үргэлжилнэ.

– Өвөрхангай аймаг, Хужирт сум. Шивээт 4 дүгээр багийн 24 дүгээр гудамжинд уулын цас хайлж 3 айлын гэр хөрсний шар усны үерт автжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын мэргэжлийн ангийн 7 хүнтэй хамтран 3 км замыг туулан очиход иргэн Б, А, Э нарын нийт 3 айлын 5 ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.