Архангай аймаг, Өлзийт сум. Бодонт багийн “Ханан” гэдэг газар энэ сарын 17-ны өдрийн 16:00 цагт 5 ханатай гэр шатжээ.

Тус сумын харьяат иргэн Г-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Д.Булганчимэг 03.18-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Уг гал түймэрт иргэн Г/37 настай, эрэгтэй/, У/3 настай, эмэгтэй/ нар түлэгдсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.