Чингэлтэй дүүрэг. 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Тус гал түймэрт иргэн М/3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, иргэн Т/29 настай, эрэгтэй/-ы нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТ-д тус тус шилжүүлж өгсөн.