Дорнод аймаг, Гурванзагал сум. Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгаад 1 хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болжээ.
Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км-ээс цогцосыг нь олжээ.