Нийслэлийн прокурорын газраас 2023.10.03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Өнөөдөр буюу энэ сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг энэ сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товлосон байна.
Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн
- 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
- 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
- 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.