Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар энэ сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 21-ний өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 10:50 цагт /гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас/ цогцсыг нь олжээ.
Цогцосыг Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
