Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн “Ацын бярвааз” гэдэг газар энэ сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим 2 хүн “Сэлэнгэ” мөрөнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрчээ.
Иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Дуудлагын дагуу Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 замыг туулан тухайн газарт очиж, иргэн Г/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.