Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2023 оны зургадугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэгт ирж ажилласан. Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон дүүргийн удирдлагууд Хотын даргад хэд хэдэн санал уламжилсан бөгөөд үүний нэг нь Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэх тухай хүсэлт байсан ба дээрх замыг 2013 оноос хойш огт засварлаагүй юм.
Хотын дарга дүүргийн удирдлагуудын тавьсан дээрх хүсэлтийг хүлээн авч улмаар Нийслэлийн замын хөгжлийн газраас наймдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлыг хийсэн.
Тэгвэл өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн холбогдох албаныхантай хамт дүүргийн 16-р хороонд ажиллалаа. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэлийн ажилтай танилцахын зэрэгцээ ойр орчимд хийх явган хүний зам болон орчны тохижилтын ажлын талаар 16-р хорооны Засаг дарга, Ажлын албаныхантай санал солилцлоо.