“Эмийн сонсгол “ гэдэг арга хэмжээг гишүүн Ж.Чинбүрэн толгойлоод, юутай ч бодитойхон ойлголтыг ард түмэнд өгч байна.

Манай улсад байдаг эмийн чанарыг шалгах хоёр байгууллагынхаа хүчин чадлыг Ц.Сандаг-Очир гишүүн эртний”Нокиа” гар утас, “Эксэл” машинтай дүйж ойлгоход болох нь гэх маягийн юм ярилаа.

Болохоор барах уу, тийм байгаа юм байна. Хамгийн хэцүү нь хөлдүү 54 мянган тонн дуслыг шаардлага хангасан хэмээн дүгнэлт гаргуулж, ард иргэдэд нийлүүлсэн байж болзошгүй мэдээлэл аймаар сонсогдож байна.

Хариуцсан улсын нь мэдээлэл өгч байгаагаар хөлдсөн тунг устгуулсан гэгдэж байгаа ч, энэ нотлогдохгүй байгаа аж.

Энэ л учраас Ж.Чинбүрэн “Ийм ухамсаргүй, ийм байж болохгүй шүү дээ. Аав ээждээ та бүхэн хөлдүү тариа хийх үү” гээд халаглаж байгаагаас үнэндээ хэлэх үг олдохооргүй.

Ж.Чинбүрэн гишүүн энэхүү асуудлаар эцсийн үнэнийг тогтоож ард иргэддээ мэдээлэх байх аа. Тэгэх ч ёстой.

Саяын энэ сонсгол эмийн чиглэлд “мөс хагалах” төдий л үйл явц. Маш олон зөв болгох учиртай асуудал энэ салбарт гүн бат байгаа.

Гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Н.Энхболд нар Хэвлэлийн эрх чөлөөний хууль зөрчсөн хуулийн төслийг УИХ-д барьчихаж.

Төрийн байгууллага өөрийн дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэдэг заалтын зөрчин, тусгай сувагтай байж болох тухай шинэчлэн найруулгад оруулчихсан нь гайхмаар.

Ямар учраас ийн хуулийг хуультай зөрчилдүүлэх болов гэдгээ тэд тайлбарлах биз ээ.

Б.ДОРНО

Amlalt.mn