Сонгуулийн өнгө одоогоос л солонгорох төлөвтэй болоод явчихлаа. Ам авч байгаа нь, гараа дэвээ нь жаатай байна аа, залуус.

Гэхдээ учир байна. Сэтгүүлч Н. Өнөрцэцэг Хуулийн сайд Б.Энхбаярыг Баянзүрхэд дэвшинэ гэтэл, давах би эс яарсан байхад, унах чи юунд яарна вэ хэмээн догирхож байна.

Гэтэл мань шилэн Цогоо С.Баярцогт ахтайгаа халзагнана, харгүй үзчихнэ дээ гэх маягтай ярьж байна. Ер нь бол залуус, их бяралхуу байгаа бололтой.

Өчигдөр бас О.Батнайрамдал хэмээх дэд сайд асан залуу Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг хаана дэвшинэ, тэнд нь очиж хүч үзнэ гэж аархлаа. Үүнд нь игзаартсан Л.Гантөмөр, тэр нусан буу яаж надтай өрсөлддөг юм, тэрийг хэн таних юм, юу хийснээр нь мэдэх юм, юугаараа хэмжигдэж надтай үзэх юм хэмээн нодготой уурслаа.

О.Батнайрамдал:БЗС-гаас зээл авсан албан тушаалтнууд өрөө төлж, сонгуульд нэр дэвшинэ шүү

Л.Гантөмөрийн энэ нодго үнээн. Одоогийн энэ залуус нээрээ, юу хийсэн, юу гийгүүлснээрээ ингэж аархацгаагаад байгаа юм, нэг л их дэвшинэ, үзнэ гэсэн улс.

Уул уурхайн дэд сайд Б.Уянга, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана гээд л, ер нь нэг баахан аархуу улс, сонин хэвлэлээр дүүрэн ярилцлага өгөөд л байна. Юу болдог юм бол. Өчигдөр орой “Дуусдаггүй яриа” гээд нэвтрүүлэг явж байна. Эрчим хүчний асуудал тойроод АН, МАН-ын нөхөд, бус бас хүмүүс ярьж байх шиг байна.

Б.УЯНГЫГ УУХҮЯ-ЫН ДЭД САЙДААР ТОМИЛЖЭЭ

Д.Доржпүрэв гээд Н.Алтанхуягийн засагт дэд сайд байсан товариш хэлж байх юм, ТЭЦ III-ийн 50 мегаваттын өргөтлийг, ТЭЦ IY-ийг мөн, Эрдэнэтийн үйлдвэрийн 48 мегаватт, Амгалангийн станцын 300 мегаватт тэргүүт ажлуудыг эхлүүлсэн,хийсээн ажиллаж байхдаа гэсэн, өөдөөс нь харж суусан өдгөө Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үнээн, Доржпүрэв сайдын түмэн үнэн гээд Амгалан станц дээр жишээлээд батлав.

Д.Доржпүрэв: Орон нутгийн сонгуулийн өмнөхөн хэрэг үүсгэн шалгаж, эцэст нь үнэн мөнийг нь тогтоосон

Ажил хийсэн хүмүүс ингэж мэдэгддэг, батлагддаг юм байна л даа. Гэтэл Ардын намын маань найман жилийн өнгөн дээр ганц станц баригдсангүй шүү дээ. Иргэд цахилгаанаа хязгаарлуулж, нүхэн жорлондоо суун он жилийг үдэж байна.

Энэ чинь л жинхэнэ нусан буу юм. Баахан бяралхуу залуус эхлээд ажил хийж чадаад, дараа нь дэвших хэрэгтэй дээ.

Л.Гантөмөрийн илэрхийлээд байгаа чинь доромжлоогүй ажлын илэрхийллийг л хэлээд байгаа юм.

Б.БАЯР

AMLALT.MN