Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.

Тус хуваарь ёсоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 20-нд олгоно. Мөн асаргааны тэтгэмжийг тавдугаар сарын 14, 23-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 23-нд олгох юм байна.

Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг тавдугаар сарын 14-нд өгөх хуваарь гарчээ.