Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Дорнод аймгийн Баян-Уул сумын хүнсний ногоо тариалагчидтай уулзлаа. Уулзалтаар Засгийн газрын бодлого, шийдвэр, салбар яамны хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.
Сайд Х.Болорчулуун нэр бүхий гишүүдийн хамтаар тэмцэж, дэлхийд дөрөвт эрэмбэлэгддэг зэс, алтны томоохон орд Оюутолгойн 2.3 тэрбум долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцлуулж, Таван толгойн нүүрсний ордоо Монголчууд 100 хувь өөрсдийн эзэмшилд авсны үр дүнд цалин, тэтгэвэр нэмэгдэх нөхцөл бүрдсэнийг дурдсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Засгийн газраас хэрэгжүүлж буй малчдын тогтвортой орлогыг бий болгох Шинэ хоршоо хөдөлгөөний талаар ногоочдод танилцууллаа.
Мөн Баян-Уул суманд нутагшуулсан үр сортын талаар өрхийн аж ахуй эрхлэгчидтэй нээлттэй ярилцаж, салбар яамны мэргэжилтнүүд тариалалтын талаар зөвлөмж, мэдээлэл хүргэж ажиллалаа.