Соёлын сайд Чинбатын Номин сонгогдоно гэхээс байж ядаж байгаа бололтой. Сонгинохайрхан дүүрэгт баригдсан Хүүхэд, залуучуудын театр түүний уналга болсон бололтой. Үзэл суртлын нь штаб болж байгаа юм байх. Нээснээс нь хойш л “Хайрыг хайрла” гэдэг жүжиг үнэгүй тоглуулаад л, өөрөө ч сонгогчдод “хайр” зарлаад болохоо байжээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад, Ч.Номин хэдийнээ ажлын тайлан “нэрээр” өөрийнхөө сурталчилгааны сэтгүүл тараагаад эхэлж.
Ер нь, энэ Л.Чинбатынхан “аймаар” улс юм. Аав Л.Чинбат нь том машинаараа хүн хөөж дайрах шахсаныг монголчууд бүгд харсан. Тэгтэл, тэр хэргээ шүүх цагдааг лаахайдаад хэдийнээ хэрэгсэхгүй болгуулаад зогсохгүй дайруулах шахсан иргэд буруудаад үлдэх шиг болсон. Л.Чинбат ийм хийдэлтэй. Чинбатын Номин бас ийм хийдэл, үйлдлээр довтолж байна.
Нийгмийн халамж, анхаарал хамгийн их хэрэгтэй иргэдтэй Сонгинохайрханчуудыг, хүн дайрах шахдаг Л.Чинбатын амьдрал мэдэхгүй, эрх гүнж Ч. Номин ачлалаа юу, за даа, ёстой хол байх аа. Харин дайрч давшлаад явах нь л гаарах шинжтэй. Тэрэлж зочид буудалдаа бөөн бөөнөөр нь аваачиж, сонгуулийн лобби хийгээд байгаа нь доромжлол болохоос халамж бус. Эрдэж, бярдаж байгаагаа л харагдуулж байгаа явдал. Хүн дайрахаар зүтгэдэг Чинбатын Номин Сонгинохайрханыг ингэж сонирхлоороо дайлаар мордож, дарамттайгаар сонгуульдах гэвэл Сонгины ард түмэн даруулга өгөх байх л даа.
Хууль ёсыг үл тоон ингэж зарчимгүй улс төр хийж байгаа чинь, сонирхол чинь Сонгинохайрханчуудыг “сохолно”, өөрөө ч хуулийн зангиар эргээд “сохлуулна” шүү, Ч. Номион!
Т.ГАРЬД
Amlalt. mn