Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн баасан-ням гарагт Сүхбаатарын талбайд болно.
35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах юм. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Номын гэрэлт ертөнц” ТББ болон “Азтай савар” ТББ хамтран дээрх жагсаалтыг гаргасан аж.