Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” арга хэмжээний санхүүжилт шийдвэрлэгдлээ.
Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.
Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” арга хэмжээний 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны 7 банк хоршоогоор дамжуулан малчдад 6 хувийн хүүтэй олгох юм.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, байгалийн бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах улмаар мал аж ахуйн салбар ба малчдын ажил амьдралыг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн урт хугацааны бодлогын хөтөлбөр юм.