ХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна.
Сайд: Бүсчилсэн хөгжлийн үр дүнд орон нутаг санхүү, эдийн засгийн эрх мэдэлтэй болж, өөрсдийн давуу ба сул талууд, хэрэгцээ шаардлага, нөөц боломжуудаа тодорхойлон, бүс нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн гарцаа нээх боломжтой болохыг уулзалтын эхэнд дурдав.
Цэнхэрмандалчууд аравтын системээр хоршиж ажиллан 360 га талбайд ногоон тэжээл тарьж, малаа тэжээн зудыг эрсдэлгүй давжээ.
Цэнхэрмандал сумын иргэд хоршиж ажиллах арвин туршлагатай учир “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулан жишиг хоршоотой сум болох бүрэн боломжтой юм.
Тус сум нь ойт хээрийн бүс учир зөгийн аж ахуй, өвлийн хүлэмжийн хүнсний нарийн ногоо тарих, мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжтой гэсэн судалгаа бий.