Жил ирэх тусам Улаанбаатар хотод барилга байгууламж олноор баригдаж буй. Энэ хэрээр эрэлт ихэсч орон сууцны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Судалгаанаас харвал, 2024 оны тавдугаар сарын байдлыг 2023 оны энэ үетэй харьцуулахад орон сууцны үнэ 11.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин өмнөх сартай нь харьцуулахад 1.3 хувиар өсчээ. Тодруулбал, 2024 оны тавдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.2 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.8 сая орчим төгрөгийн үнэтэй байна гэсэн судалгаа гарчээ. Мөн энэ оны тавдугаар сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Дүүргээр нь харвал, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөгийн үнэтэй байгаа бол мөн л нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.7 сая орчим төгрөгийн үнэтэй байна.