Их, дээд сургуулийн оюутнуудын зуны амралт эхэлж, түр хугацаанд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх үйлчлэхгүй болохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газар(НТБГ)-аас мэдээлэв.

Тодруулбал Оюутны Umoney картын хөнгөлөлттэй зорчилт долдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 31-ний хооронд түр хугацаанд үйлчлэхгүй тул тус хугацаанд картаа цэнэглээд ашиглахыг сануулаад байна.

Шинэ хичээлийн жил буюу 09/01-ний өдрөөс хөнгөлөлттэй зорчих боломжтой.