Ардын хувьсгалын 102 жилий ой,Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын арслан М.Бадарч автын осол энэ сарын 6-нд орсон. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
ГССҮТ-ийн мэдээлснээр “М.Бадарч арслангийн гар хугаралтай, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал тогтвортой байна” гэжээ.
Энэ талаар цагдаа байгууллагаас “Энэ сарын 6-ны 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ийн хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн” хэмээн мэдэгдсэн юм.
Түүний жолоодож явсан машин