Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврагч нохой Жонни нас эцэслэжээ. Уг аврагч нохой аймгийн Онцгой байдлын газарт таван жилийн хугацаанд 20 гаруй дуудлагаар ажиллаж, гурван хүний алтан амийг аварч, 10 гаруй буцалтгүй нэрвэгдэгчийг эрэх хайн илрүүлж байжээ.

Аврагч нохдын талаарх сонирхолтой баримтууд:

-Аврагч нохой 4.6 метр гүн цасны цаанаас хүнийг үнэрлэж олж чаддаг
-Аврагч нохойг 8-10 долоо хоногтой байхад нь сургаж дадлагажуулж гаршуулж эхэлдэг
-Аврагч үнэрлэгч ноход 400 метр ба түүнээс дээш зайнаас үнэрийг илрүүлж чаддаг байна.