Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хадын булаг багийн “Лаг” гэдэг газарт хээрийн гал түймэр гарчээ.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж энэ сарын 6-ны өдрийн 18:40 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 2400 га талбай өртөж шатсан.