Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангаж, төрийн байгууллагуудтай хамтран төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөнийг түр хааж байгаа юм.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 08:30-12:30 цагийн хооронд

  • Бага тойруу
  • Энхтайвны өргөн чөлөө
  • Чингисийн өргөн чөлөө
  • Сөүлийн гудамжны зам

14:00-15:30 цагийн хооронд:

  • Чингисийн өргөн чөлөө
  • Бага тойруу

18:15-20:30 цагийн хооронд:

  • Олимпын гудамж
  • Их монголын гудамж

орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаанд хаах тул дурдсан цагуудад тухайн замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.